2019/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.66₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
23:00
S31
-20°
00:00
S31
-18°
01:00
S31
-17°
02:00
S31
-17°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°

Moнгол Улс терроризмын аюул ОГТ БАЙХГҮЙ орнуудын тоонд багтав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN

Өчигдөр London Institute for Economics and Peace байгууллагаас Дэлхийн Терроризмын Индекс 2019 судалгааны тайланг танилцуулжээ.

Уг судалгаанд дэлхийн нийт хүн амын 99.7 хувийг багтаадаг 163 улс орныг терроризмын аюул “маш өндөр”, “өндөр”, “дунд зэрэг”, “бага”, “маш бага”, “огт байхгүй” гэсэн зургаан ангилалд хуваан үнэлсэн байна.

Ингэхэд Монгол улс терроризмын аюул огт байхгүй ангилалд Сингапур, Куба, Умард Солонгос, Туркменистан, Беларусь зэрэг 25 орны хамт багтжээ.

Терроризмын хамгийн өндөр аюултай орнуудыг Афганистан, Ирак, Нигери, Сири улсууд тэргүүлсэн байна.

Ерөнхийд нь харвал 2018 онд дэлхийн 103 улсад хамгийн багадаа нэг террорист халдлага бүртгэгджээ. Гэхдээ 2018 онд террорист халдлагын улмаас амиа алдагсдын тоо дэлхий даяар дөрөв дэхь жилдээ дараалан буурсан байна. 2014 онд энэ үзүүлэлт дээд хэмжээндээ хүрээд байжээ.

Дэлхийн улс орнуудаас хамгийн том ахиц дэвшил гаргасан орон нь Ирак болсон байна. 2018 онд тус улсад террорист халдлагын улмаас 3,217 хүн амиа алдсан нь өмнөх оноос 75 хувь буурсан үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: London Institute for Economics and Peace

 

x