Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо

Г.Ган-Эрдэнэ, Үндэсний шуудан
2019 оны 11 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг энэ сарын 15-нд цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон аж. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Манай зүгээс авлигын гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй шалтгаанаар Нийслэлийн прокурорын газарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгах хүсэлт явуулсан.

Шүүгчийн захирамжаар цагдан хорих 461-р ангид нэг сарын хугацаатай хорихоор болсон” гэв. Мөн М.Баасандорж нь Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 8.2 дахь хэсгийг зөрчсөн” үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж, албан тушаал буурч байсан аж.

Түүнд эл шийтгэлийг энэ оны тавдугаар сарын 10-нд ногдуулсан юм. Тэрбээр 2003 оноос хойш Мэргэжлийн хяналтын газрын хуулийн зөвлөх, эрхзүйн мэргэжилтэн, тасгийн дарга, ахлах байцаагч мөн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга зэрэг албан тушаал тус тус хашиж байжээ.

Зураг