2020/07/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,829.70₮
B30
УЛААНБААТАР
21°
|
16°
B30
УЛААНБААТАР
18°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
07:00
S30
15°
08:00
S30
17°
09:00
S26
18°
10:00
S26
20°
11:00
S26
21°
12:00
S40
22°
13:00
S40
22°
14:00
S40
22°
15:00
S40
21°
16:00
S40
19°
17:00
S40
18°
18:00
S40
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудын хууль бус үйлдлүүдийг илрүүжээ. Тодруулбал,

Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нар нь үгсэн хуйвалдаж, “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9,000,000 төгрөгийн торгууль бүхий 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2.1 сая төгрөг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээ гаргаж, худал мэдээлэл бүртгэлийн системд оруулсан зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нь нэгжлэг хийгээд хорих 461 дүгээр ангид 48 цагаар баривчлан, шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь:

  • Түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаальд мэдүүлээгүй байхад бүртгэх,
  • Тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-ээр эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар дамжуулан хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаар дээр хадгалан, бусдаас 300,000-2,000,000 төгрөгийн хээл хахууль авч зарах,
  • Хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож, давуу байдал бий болгох,   
  • Ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

 

x