Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: ҮАБЗ-өөр Оюутолгойг хэлэлцсэн. Гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Дубайн гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ “Оюутолгойд 15,000 хүн ажиллаж байгаа. Эдгээрийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй ААН бизнесийн үйл ажилла эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна.

Намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан.

  1. УИХ Оюутолгойн гэрээг зогсоох талаар ярьж байна. Ажлын  хэсэг байгуулагдаад шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү
  2. Танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа энэ танай засгийн газрын байр суурь мөн үү
  3. Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайхаас албан ёсны хариулт өгөөгүй байсан.

Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. 

Үүнтэй холбоотойгоор монголд ирж болох эрсдлийн тухай асуудлыг аюулгүйн зөвлөлөөр өчигдөр ярьсан. Ямар ч байсан УИХ дээр дахиж яриад эцсийн хариугаа өгөх байх.

Миний байр суурь бол энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэх хатуу байр суурьтай байдаг. 2009 онд Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. 9 тэрбум долларын өрөнд орвол энэ хүмүүс төлөх юм уу монгол түмэн л төлнө шүү дээ.

Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй.

Ийм хөрөнгө оруулалт хийхийг засгийн газар, УИХ нь тухайн үедээ бүгд дэмжчихээд, гэрээ хийж, үйлдвэр босгосных нь дараа хөөнө гэж болох уу.  Мэдээж хэрэг гэрээнд нь засаж сайжруулах зүйл байгаа. Манай шүүх шийдвэр гаргахаас үл хамаараад гэрээ нь  Лондонгийн арбитрийн шүүхэд очно. Мөн энэ төсөл ТЭЗҮ-гүй юм шигээр яриад байгаа. ТЭЗҮ байж гэмээнэ үйлдвэр байгуулагддаг. Бас тэр 250 сая төгрөгийн хахууль яриад байгаа гишүүд өгсөн сайдынхаа нэрийг нь зарлаад, АТГ-т баримтыг нь аваачаад өг" гэв.