Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн гэрээнээс болж маргалдсан Ц.Нямдорж, Х.Болорчулуун нарын тайлбар

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Өнгөрөгч даваа гарагт МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг заамдаж, хоолойг нь багалзуурдсан гэх мэдээлэл тараад байгаа. Энэ талаарх Х.Болорчулуун, Ц.Нямдорж нарын тайлбарыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн муу гэрээг МАН-ын бүлэг хаалттай хэлэлцсэн. Би төдийгүй гишүүд дунд Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хэрэгтэй гэсэн гишүүд байхад сайжруулах битгий хэл үг хэлээд ч хэрэггүй гэсэн гишүүд байдаг.

Оюутолгойг хамгаалдаг гишүүд нь олон жил парламентад суусан, ялангуяа 2008-2012 онуудад гишүүн байсан хүмүүс. Тэрний нэг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж. Бид нэлээн ширүүн маргалдсан. Би хүн хохирохоор биед нь хүрсэн асуудал байхгүй” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би Оюутолгойг хамгаалж байгаа нь үнэн.

Гэрээ зогсоовол тэнд ажиллаж байгаа 15 мянган хүний ажлын байр, аж ахуй нэгжүүдэд учрах хохирлыг хэн хариуцах юм, Х.Болорчулуун уу. 15 мянган хүн ажилгүй болвол Х.Болорчулуун хувийн компанидаа ажиллуулах уу. 9 тэрбум ам.долларын өрөнд унавал энэ гишүүд хариуцах уу.

Тухайн үеийн сайд нарт 250 сая ам.доллар авсан гээд яриад байгаа юм, баримтыг нэртэй нь зарлах хэрэгтэй. Ам дамжсан юм яриад байж болохгүй” гэсэн юм.