2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
15:00
S30
-10°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-17°
22:00
S31
-18°
23:00
S31
-19°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°

Д.Оюунхорол: Монгол Улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болох ёстой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос (НББСШУ-ны Байнгын хороо) өнөөдөр “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсад 900 мянга орчим өрх байгаагийн 72 мянга нь өрх толгойлсон ээжүүд, 20 мянган өрх нь өрх толгойлсон аавууд гэх статистик тоо баримт бий.

"Эмэгтэйчүүд бага цалинтай, үйлчилгээний болон худалдааны салбарт түлхүү хөдөлмөр эрхэлж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 18 болон түүнээс доош насны хүүхэдтэй өрх толгойлсон 36 мянга орчим ээж байна. Харин энэ насны хүүхэдтэй өрх толгойлсон аавуудын тоо найм орчим мянгад хүрч байгаа гэх тоон үзүүлэлт бий.

Сүүлийн үед нийгэмд тулгамдаж байгаа асуудал бол яалт ч үгүй гэр бүл салалт. Манай улсад жилд 21 мянган хос гэр бүлээ бүртгүүлдэг бол 4.2 мянган өрх гэрлэлтээ цуцлуулдаг.

Салалтын шалтгааныг авч үзвэл аль нэг талаар хүчирхийллийн шалтгаантай байх тохиолдол элбэг. 

Тухайлбал, Бидний өнгөрсөн жил танилцуулсан Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаагаар манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн гэх дүн мэдээ гарсан.

Нөгөө талаар дундаж наслалт ч нөлөөлж байна.

Энэ асуудалд олон шалтгаан бий учраас төр засаг сүүлийн үед гаргаж байгаа бодлогууд гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнэ, хүний хөгжилд хандсан бодлогууд гаргаж байна гэж ойлгож байна" гэлээ.

Мөн Өрхийн орлогын ажиллах хүчний хувьд авч үзвэл эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр. Гэвч цалингийн хувьд эрэгтэйчүүдийнхээс арай бага байдаг.

Өөрөөр хэлбэл цалингийн зөрүү хүйсээрээ ялгаатай байна. Энэ нь өндөр цалинтай, удирдах түвшний ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдагтай холбоотой.

Эмэгтэйчүүд бага цалинтай, үйлчилгээний болон худалдааны салбарт түлхүү хөдөлмөр эрхэлж байгааг А.Ариунзаяа дарга онцлов.

Харин өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж буй талаар нарийн судалгаа одоогоор байхгүй аж.

"Өрх толгойлсон ээжүүд залуужих хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны дарга Д.Оюунхорол “Дэлхийн олон улсад хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулснаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангах бололцоо бүрддэг гэж үздэг.

Харин манайд дундын өмчлөлд бий болсон хөрөнгийг салахдаа эцэг нь авчихдаг тохиолдол элбэг.

Тийм ч учраас дундын өмчлөлд бий болж буй хөрөнгийг үр хүүхдэд нь тэнцүү хувааж өгдөг байхаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг би 2010 онд санаачилсан. Харамсалтай ч одоог хүртэл батлуулж чадаагүй байна. Гэхдээ УИХ-д Гэр бүлийн тухай хууль өргөн баригдсан байгаа учраас хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулах заалтыг оруулж өгнө гэж бодож байна.

Гэр бүл төлөвлөхдөө үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байна гэх ухамсар, төлөвшил, хандлагыг бий болгох нь маш чухал. Мөн Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх тусгайлсан бүлгийг бий болгож, тэдний нийгмийн салбараас авах үйлчилгээний төрлүүдийг албажуулах шийдвэр гаргах ёстой гэж харж байна.

Бид өнөөдөр энэ мэт олон асуудлаар өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөөллийн саналыг сонсож асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайх зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон.

Өрх толгойлсон ээжүүд залуужих хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна. Цаашид Монгол Улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болох ёстой.

Өнөөдөр зүгээр л агентлагийн түвшинд явуулж буй бодлого нь үндэсний хэмжээнд болон явж байгаа ч учир дутагдалтай.

Тиймээс үүнд илүү санхүүжилт гаргаж, ДНБ-ий өсөлтөө ярихаас илүү ард иргэдийнхээ аз жаргалын индекс ямар байгаа дээр тавьсан шалгуур үзүүлэлтүүдээ хангах шаардлага гарсан байгаа" хэмээн хэлсэн юм.

Өнөөдрийг хүртэл төр, засгаас өрх толгойлсон эмэгтэйд ямар ч тусламж үзүүлээгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Бөртэ Дарь-Эх" ТББ-ын тэргүүн А.Цэрэнпил “Би гурван хүү, нэг охинтой өрх толгойлсон эмэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл төр, засгаас надад өрх толгойлсон ямар ч тусламж үзүүлээгүй. 

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр манайхан маш олон хууль, захирамж гаргадаг. Гэвч тэр нь хаагуур яваад, яг хэнд хүрч байгаа талаар хэзээ ч тайлагнадаггүй. Ядаж тэр нь өрх толгойлсон нэг ч болтугай ээжид хүрч чадсан бол бид баярлана.

Сонгууль дөхөж бидэн рүү чиглэсэн үйл ажиллагаа олон болох болсон хэдий ч бидний саналыг сонсохоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад баяртай байна.

Харин энэ хэлэлцүүлэг маань үр дүнтэй байгаасай" хэмээн санаа бодлоо хуваалцав.

Хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүсэж буй иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмждэг талаар  ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий хэлэхдээ “Манай яамнаас бүх аймгуудын хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэлтсүүдээр дамжуулан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

Түүгээрээ дамжуулан хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүсэж буй иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг.

Тухайлбал, Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүнд дээд тал нь 10 хүртэл сая төгрөгийн зээл олгодог. Мөн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр бичил аж ахуйн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол 20 сая хүртэл зээл олгож байна.

Түүнээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэх төлөвлөгөө, төслөө боловсруулсан иргэнд таван сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй, 3-4 жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Түүнчлэн ажилгүй байх хугацаандаа тодорхой орлого олохыг хүсэж байгаа хүмүүст зориулан нийтийг хамарсан ажилд өдрөөр цалинг нь олгодог арга хэмжээг зохион байгуулж байна" гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn

 

 

 

x