Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэв

Б.Ану
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс "саарал жагсаалт" -д орсонтой холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн билээ.

Улмаар асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж эхлээд байх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан.

Тэгвэл эх сурвалжуудын өгч буй мэдээллээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө УИХ-ын даргад гаргасан байна.

Монголбанкны одоогийн удирдлагыг Монгол Улсыг саарал жагсаалтад оруулснаас гадна эдийн засгийн өсөлттэй өнөө үед төгрөгийн ханшийг алдсан, нэг банк дампуурсан, эрт арга хэмжээ авч чадаагүй гэх мэт асуудалд буруутгаж байгаа билээ. 

Төв банкны тухай хуулийн 4-р зүйлд үндсэн зорилтыг нь тодорхойлж өгсөн байдаг.

Монголбанкны үндсэн зорилт нь:

  1.  Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
  2.  Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг билээ.