2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S30
-12°
11:00
S30
-10°
12:00
S30
-8°
13:00
S30
-6°
14:00
S30
-4°
15:00
S30
-4°
16:00
S26
-4°
17:00
S26
-6°
18:00
S26
-7°
19:00
S26
-8°

ГЕГ-ын машины шилний хар хальсыг хуулж, хоёр төрлийн торгуулийн арга хэмжээ авжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгээр нийтлэв

Төрийн албаны зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албатай хамтран гэнэтийн шалгалт хийх үеэр Гаалийн Ерөнхий Газрын/ГЕГ/ машины урд салхины шилэнд гэрэл бууруулагч наасан зөрчил илэрсэн тухай бид мэдээлсэн билээ.

Тээврийн цагдаагийн албанаас тус машины жолоочид өчигдөр хариуцлага тооцсон байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "ГЕГ-ын машины жолоочид өчигдөр хоёр төрлийн арга хэмжээ авсан. 

Нэгдүгээрт, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.6 дахь заалтыг үндэслэн машины салхины урд шилэнд наасан хар тенийг хуулж, 20,000 төгрөгөөр

Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 14.7.20 дэх заалтаар суудлын хамгаалах бүсээ зүүгээгүй байсан зөрчилд 20,000 төгрөгөөр торгож, нэг оноог хассан" гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20-д замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг бол Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.6-д салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Салхины шилнээс бусад шилэнд гэрэл бууруулагч наалт (толины тусгал харагдах хэсгээс бусад хэсэгт) ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байна гэж заажээ.

Албаны машинаар хүүхэд зөөсөн асуудалд ТЦА хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй тул Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу арга хэмжээг авч байгааг тэрбээр хэллээ.

x