Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нэгдүгээр төв эмнэлгийн МRI аппарат эвдэрсэн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN

“Blue Sky” зочид буудалд

08:00 цагт “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатны үр дүнг танилцуулах хурал болно.

10:30 цагт ҮСХ-ноос “Статистискийн мэдээллийн үнэ цэн” сургалт зохион байгуулна.

 “Пума Империал” зочид буудалд

09:00 цагт ЗГХЭГ, АТГ-аас “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудын форум болно.

Нийслэлийн Иргэний танхимд

09:00 цагт НЗДТГ-аас нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

МУИС-ийн Номын санд

10:00 цагт “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт 1990-2019” номын нээлт болно.

ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт

10:00 цагт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг сайжруулах сургалт зохион байгуулна. 

Монголын Хүүхдийн ордонд

10:00 цагт “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн болно.

“Новотел” зочид буудалд

10:00 цагт “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.

 Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II байранд

11:00 цагт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран “Энэтхэгийн хойд хэсэг, Гималайн хөндийн инди-монголойчуудын соёл, уламжлал ба монголчууд, эртний хэлхээ холбоо, тэдгээрийн ижил төстэй байдал” хурал зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ.

Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд 

11:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн МRI аппарат яагаад юуны учираас эвдэрч иргэдэд үйлчлэхгүй болсон талаар мэдээлэл хийнэ.

Улсын филармонийн байранд

12:00 цагт Улсын Филармонийн үзвэрийн 48 дахь жилийн нээлтийн тоглолт болон Баян Монгол чуулгын 50 жилийн баярын тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

ШУА-ийн нэгдсэн I байранд

12:30 цагт Академич Ж.Болдбаатарын 70 насны ойд зориулсан “Түүхийн судлал” сэтгүүлийн тусгай дугаар, “Чин сэтгэлийн үг” дурсамж номны нээлт болно. 

“Улаанбаатар” зочид буудлын “Хархорин” танхимд

13:30 цагт Монгол-ОХУ-ын Саха (Якут) болон Еврейн автономит мужийн бизнес уулзалт болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт иргэн Т.Бат-Эрдэнэ ХЭҮК-ын гишүүний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой шүүх хурлын шийдвэрийг танилцуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ойд зориулан “Хүүхэд бидний санал улс төрийн шийдвэрт” сэдэвт хэвлэлийн бага хурлыг “Гүүд Нэйборс” ОУТББ, Бүх нийт боловсролын төлөө! үндэсний эвсэл хамтран зохион байгуулна.

11:30 цагт Цагдаагийн байгууллагын хэлмэгдүүлэлт, хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг иргэд баримттай мэдээлэл дэлгэнэ.

12:00 цагт Монголын хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос "2019 оны хүүхдийн хоолны мөнгө болох үлдэгдэл төсөв хаачив" гэх асуудлаар мэдээлэл хйинэ.