Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Уганда улсад тараасан нэг сая чанаргүй бэлгэвчийг буцааж татахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Marie Stopes хүмүүнлэгийн байгууллага Африкийн Уганда улсад тараасан нэг сая гаруй бэлгэвчээ буцааж татах болсныг зарлажээ.

Сүүлд хийсэн туршилтаар энэ байгууллагын тараасан Life Guard брэндийн бэлгэвчний ихэнх нь цоорхой, урагдах эрсдэл өндөртэй болохыг тогтоосон байна.  

Life Guard нь Энэтхэгт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

Marie Stopes байгууллага дэлхийн 35 оронд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл тарааж, гэр бүл төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Уганда улсын насанд хүрсэн хүн амын 6 орчим хувь нь ДОХ-ын халдвартай болохыг НҮБ-ын тоо баримт харуулж байна. Бас нэг судалгаагаар тус улсын хүн амын ердөө 11 хувь нь гэр бүлээ төлөвлөж чаддаг гэсэн тоо гарчээ.

Marie Stopes байгууллага Уганда улс даяар сар бүр 1.5-2 сая бэлгэвч тараадаг байна.

Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “бид анх удаагаа ийм асуудалтай тулгарч байна” гэж мэдэгджээ.

Улмаар дахин чанаргүй бэлгэвч тараахаас сэргийлэх тал дээр Уганда улсын эрх баригчидтай нягт хамтран ажиллахаар болсон байна.

 

Эх сурвалж: BBC