Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ах, нөхөр нь Ерөнхий консулаар томилогдсон Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол нарын тайлбар

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Монгол Улсаас Тува улсад суух Ерөнхий консулаар Ч.Ганболд, Монгол Улсаас Хонг Конгт суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг томилох шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газар ээлжит хуралдаанаараа гаргажээ. 

Ч.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах бол Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр юм. 

Ах болон нөхөр нь гадаад улсад Ерөнхий консулаар томилогдсон албан тушаалтнуудаас доорх тодруулгыг авлаа. 

Ч.Хүрэлбаатар: Ах маань намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсөж ирсэн 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Би ахыгаа Ерөнхий консулаар томилогдоход нь ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу. Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй. Нөлөөлсөн зүйл ч үгүй. Намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсөж ирээд ажлаа хийсэн. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Орос, Тувагийн бизнесийн холбоо зэрэг байгууллагад алба хааж байсан" гэлээ. 

Д.Оюунхорол: Би УИХ-ын гишүүн учраас харин ч надаас болоод хэлмэгдэж байсан байж магадгүй

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Миний нөхөр мэргэжлийн дипломатч, ЮНЕСКО-д 10 шахам жил ажиллаж байсан. Дипломат ажилтанд тавигдах наад захын шаардлага болох англи, франц, орос хэлтэй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан туршлагатай. Би УИХ-ын гишүүн учраас харин ч надаас болоод хэлмэгдэж байсан байж магадгүй. Засгийн газрын томилгоонд би нөлөөлөөгүй" гэв.