Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Кени улсад хуралд оролцоод ирсэн 19 хүний шинжилгээний хариу гарч тусгаарлалтын дэглэмийг цуцаллаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ.

Дээрх хүмүүст 6, 48, 72 цагаар  холер өвчний шинжилгээ хийж,  халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм.

Өнөөдөр 12:00 цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргалаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.