Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн хамгийн том хот түймрийн утаанд автжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Австралийн Сидней хотын оршин суугчид өтгөн утаан дунд сэржээ.

Эх газрын гүнд дүрэлзэж буй ойн түймрийн утааг өнгөрсөн шөнө хүчтэй салхи Сиднейд авчирсан байна. Сидней хотын оршдог Нью Соут Уэльс мужийн хойд хэсэгт аравдугаар сарын сүүлээс эхлэн ойн түймэр шатаж байгаа юм.

Уг гамшгийн улмаас зургаан хүний амь үрэгдээд байгаа. Таван сая оршин суугчтай Сидней хотын зарим хэсэгт агаарын бохирдол зөвшөрөгдсөн хэмжээнээс найм дахин өндөр болсон байна.

Хотын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил, дасгал хийхгүй байхыг зөвлөжээ.

Мөн амьсгалын замын өвчнөөс хэрхэн сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж гаргасан байна.

Сидней хот ойрын хэдэн өдрийн турш утаанаас салах төлөвгүй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулжээ. Хуурайшилт, ган гачгийн улмаас өнөөдөр Австралийн 50 орчим хэсэгт ойн түймэр шатаж байна. Түймрийн улмаас нийтдээ 468 айлын амины орон сууц шатжээ.

 

Эх сурвалж: BBC