Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэн буудлын үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх сургалтад хамрагдав

Сүхбаатар дүүрэг
2019 оны 11 сарын 19
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлын холбоо, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэстэй хамтран “Дэн буудлын үйлчилгээнд тавигдах шаардлага, ур чадвар” сэдэвт үзүүлэх сургалтыг Пума империал зочид буудалд зохион байгууллаа.

Дэн буудлын чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, стандарт шаардлагуудыг хангуулах, ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын ажил хариуцсан мэргэжилтнүүд холбогдох чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Зочлох үйлчилгээний онцлог, илэрч буй зөрчил дутагдал, хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулахын зэрэгцээ Пума империал зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааны шат дараалал, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалга ариутгалыг хэрхэн хийж байгаатай танилцаж, туршлага судаллаа.