Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

5,000 хүртэл өрхийг шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэлтэй болгоно

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар дэмжив

Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтон дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтээр нийслэлийн өмчит халаалтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбон, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаарын чанарын хяналтын тоног төхөөрөмж авах юм.

Мөн гэр хорооллын 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв /дулаалга, орлогод нийцсэн орон сууц, ногоон барилга, ногоон зээлийн сан, эрчим хүчний хэмнэлттэй халаалт гэх мэт/ байгуулж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх,  эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын хэрэгсэл нэвтрүүлэхийг дэмжих, 5,000 хүртэл өрхөд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл нийлүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.