Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахуун импортлогч 22 ААН ирэх онд 30 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ.

Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133,000 тонн байхаар Засгийн газраас шинэчлэн тогтоов.

2019 онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6,000 тонн, АИ-92 автобензин 35,500, дизелийн түлш 71,750, ТС-1 онгоцны түлш 3,500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг 116,550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

2018 оны 8 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.