Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүрэлбаатар: Чингис хааны онгоныг хуурамчаар хийх гэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Чингис хааны онгоныг хуурамчаар хийх гэж байгаа талаар "Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо"-ны тэргүүн Д.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дэлхий нийтээрээ Их эзэн хааны онгоныг хайж, ямар байдалтайгаар оршоосон тухай ч олон төрлийн таамаг дэвшүүлдэг. Үүнийг нэг мөр болгон цэгцэлж, онгоныг хайх эрлийг албан ёсоор зогсоох тухай тушаалыг төрөөс гаргах ёстой гэж үзэж байна.

Хөндөж болохгүй зүйл гэж бий. Тиймээс хүндэтгэлтэй хандах учиртай бөгөөд хамгийн их магадлалтай газар орчныг төрийн хамгаалалтад авах нь зөв" гэлээ.

Түүнчлэн тэрбээр Чингисийн онгоныг хуурамчаар хийх гэж байна хэмээн шүүмжлэв.

Ийнхүү хэлж байгаа учрыг тодруулахад "Их хааныг оршоохдоо баруун гарт нь тамга бариулж, толгойн хэсэг орчимд нь цагаан шонхор шувуу байрлуулсан байжээ гэх мэтээр үлгэр зохиож, өөрсдийнхөөрөө гоёчлон дэлхий нийтийг хуурах гэж байгааг эсэргүүцэж байна. Энэ тал дээр судалгааг сайтар хийж, онгоныг бодитоор хийх ёстой гэсэн юм.