Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барихаар Засгийн газар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэрлэжээ.

137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх аж.