Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Эрдэнэбаяр: Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүлжээ. 

Кино алдагддаг youtube, facebook, зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа гэсэн гурван том суваг байдаг. Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо" хамтран ажилласны үр дүнд энэ гурван том сувгийг хааж чаддаг болсондоо баяртай байна” гэж “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо"-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Батзориг мэдээллийн үеэр онцоллоо.

“Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” арваннэгдүгээр сарын 16-30-н хүртэл явагдана
 
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” арваннэгдүгээр сарын 16-30-н хүртэл явагдана. Энэхүү аян нь гурван үндсэн зорилготой. Үүнд, 

  1. Зохиогчийн эрхийн зөрчлийг багасгах
  2. Кино урлагийг дэмжиж байгаа хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх
  3. Оюуны өмч болон зохиогчийн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг  сайжруулах, үүгээр дамжуулан зөрчил гаргуулахгүй байх.

Хамтын удирдлагын байгууллага гэдэг нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хэлбэр юм. Ингэхдээ тодорхой статустай явдаг бөгөөд тухайн байгууллагынхаа эрх ашгийг хамгаалдаг, хоёрдугаарт, төрийн бус байгууллагад нэгдэж орсон гишүүдийн бүтээл ашигласны төлбөрийг  хувь тэнцүүлсэн байдлаар олгодог.

Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлж байгаа тул энэ салбарт анхаарах шаардлагатай" гэв. 

Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалав.