2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
04:00
S31
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
16°
09:00
S32
18°
10:00
S32
21°
11:00
S32
22°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
15:00
S30
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Өгөөмөр" зах орчмын хотхонуудын орц, гарцыг нээж байна

ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10,000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн.

Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Хотын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч Ням гарагт /2019.11.17/ Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд “Өгөөмөр” захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, хотхонуудын СӨХ-ийн ажилтнууд болон оршин суугчидтай уулзаж, хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүлэн, газар чөлөөлөх болон аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох ажил хийгдэж, орц гарцыг нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x