Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн 20 гаруй нам нэгдэн "Эв нэгдлийн төлөө" анхдугаар зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN

“Шангри-Ла” зочид буудалд

08:30 цагт  “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” үндэсний чуулган болно.

“Их Эзэн Чингис хаан” танхимд 

09:00 цагт Хууль зүйн байнгын хорооноос “Ажлын байр-дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

СТӨ-нд

10:00 цагт Ус сувгийн удирдах газрыг үүсгэн байгуулсны 60 жилийн ойн баярын хурал болно.

Баянзүрх дүүргийн Соёлын ордонд

10:00 цагт стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн талаарх “Хэнийг ч орхигдуулахгүй” өдөрлөг болно.

МУИС-ийн Дугуй танхимд

10:00 цагт “Дэлхийн философийн өдөр”-т зориулсан “Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй” эрдэм шинжилгээний хурал болно.

МУИС-ийн Номын санд

10:30 цагт тус сургуулийн оюутнуудад зориулсан “Түр ажлын байрны өдөрлөг” болно. 

ЭМЯ-ны А танхимд

11:30 цагт “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлнэ.

“Новотел” зочид буудалд

13:00 цагт “Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны 10 жилд зориулсан "ТАЛАРХЛЫН 10 ЖИЛ" хүндэтгэлийн ёслол болно.

 Засгийн газрын XI байранд

14:30 цагт “Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар мэдээлнэ.

12:00 цагт Улс төрийн 20 гаруй нам нэгдэн "Эв нэгдлийн төлөө" анхдугаар зөвлөгөөний талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ноос Их эзэн Чингис хааны онгонтой холбоотой зарим материалыг нийтэд танилцуулна.

11:30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.