2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
21:00
S29
-12°
22:00
S29
-13°
23:00
S29
-13°
00:00
S20
-13°

“Breaking Bad” маягаар ажиллаж байсан химийн багш нарыг АНУ-д баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN

АНУ-ын Арканзас мужийн иргэд болох химийн шинжлэх ухааны хоёр профессор их сургуулийн лабораторид мансууруулах бодис үйлдвэрлэж байгаад баригджээ.

40 настай Брэдли Роуланд, 45 настай Тэрри Бэйтмэн нар метамфетамин төрлийн мансууруулах бодисыг үйлдвэрлэн борлуулж байсан нь алдарт “Breaking Bad” цувралын үйл явдлыг санагдуулж байгаа юм.

Тэдний хэргийг Баасан гарагт цагдаа нар прокурорт шилжүүлжээ. Аравдугаар сарын 8-ны өдөр Аркаделфиа нэртэй жижиг хотод оршдог Хендерсон их сургуулийн лабораториос химийн бодисны содон үнэр гарч байгааг иргэд анх мэдээлсэн байна.

Эхний ээлжинд шалгаж үзэхэд лабораторид их хэмжээний бензилхлорид хэмээх бодис байгааг тогтоожээ. Энэ нь метамфетамин үйлдвэрлэхэд ашиглагддаг бодис юм.

Сургуулийн цагдаа нар лабораторийг хааж, орон нутгийн шерифийн албанаас тусламж хүссэн байна.

Роуланд, Бэйтмэн нар энэ их сургуульд тус бүр 10 болон 5 жил ажилласан профессорууд байжээ. Роуланд нь “Breaking Bad” цувралын фэн бөгөөд 2014 онд их сургуулийн сонинд түүний тухай “Хендерсоны Хайзенбэрг” гарчигтай нийтлэл гарч байсан гэнэ.

Хайзенбэрг нь уг цувралын гол дүрийн нууц нэр юм. Сонинд өгсөн ярилцлагадаа Роуланд “Энэ бол үнэхээр сайн цуврал. Шинжлэх ухаан талаасаа үндэслэл сайтай сайн бүтээл. Залуу үеийнхэн үүнийг үзээд химийн шинжлэх ухаанд татагдах нь тодорхой” хэмээн ярьж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

x