Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд тарваган тахлаар өвчилсөн гурав дахь тохиолдол бүртгэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвчилж, Бээжинд эмчлүүлж байгаа тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр тарваган тахлын гурав дахь тохиолдол илэрчээ.

Өвөр Монголын Улаан Цав аймгийн Хуадэ хошууны анчин зэрлэг туулай агнаж, махыг нь идсэнээс өвчилсөн байна.

Үүнтэй холбоотойгоор өвчтөнтэй ойр байсан 28 хүнийг тусгаарлажээ.

14 дүгээр зуунд Европ тивийн 50 сая хүнийг үхүүлж, “Хар үхэл” хэмээн нэрлэгдсэн тарваган тахал нь мэрэгч амьтнаас хүнд дамждаг маш аюултай халдварт өвчин юм.

Өнөөдөр дэлхий даяар жил бүр тарваган тахлын 1,000 орчим тохиолдол бүртгэгддэг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо бий. Гэхдээ цаана нь бүртгэгдээгүй тохиолдол олон байгааг ДЭМБ хүлээн зөвшөөрдөг юм.

Тарваган тахлын халдвар хамгийн их илэрдэг орнуудыг Конгын Ардчилсан БНУ, Мадагаскар, Перу улсууд тэргүүлж байна.

Тавдугаар сард Монгол улсын Баян Өлгий аймагт нэг гэр бүлийн хосууд тарваганы түүхий эд эрхтнийг идсэний улмаас өвчилж, амиа алдаж байв.

 

Эх сурвалж: CNN