Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Авьяас чадвартай мэргэжилтнийг татах чадвараар Монгол улс 63 орноос хамгийн сүүлийн байранд оржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

International Institute of Management Development (IMD) байгууллагаас жил бүр World Talent Ranking (WTR) судалгааны тайланг гаргадаг.

Энэ нь тухайн улсын авьяас чадвартай мэргэжилтнүүдийг татах, авч үлдэх чадварын үзүүлэлт юм. Өчигдөр нийтлэгдсэн 2019 оны тайланд дэлхийн 63 орныг сонгож үнэлснээс Монгол улс 63 дугаар байрт оржээ.

Тодруулбал өнгөрсөн оны жагсаалтаас нэг байр ухарч, Венесуэль улстай байраа сольсон байна. 

Энэхүү үнэлгээг хийхдээ үндсэн гурван шалгуур үзүүлэлтийг судалж тогтоожээ. Үүнд “Investment and development” буюу сайн мэргэжилтэн бэлтгэхэд хөрөнгө оруулах чадвар, “Appeal” буюу гадаад орнуудаас чадвартай мэргэжилтэн татах чадвар, “Readiness” буюу дотоодын мэргэжилтнүүдийн ур чадвар юм.

Монгол улсын хувьд дээрх дэд үзүүлэлтүүдээр тус бүр 59, 63, 63 дугаар байруудыг эзэлжээ.

World Talent Ranking 2019 жагсаалтад хамгийн том үсрэлт хийсэн улсаар өмнөх оноос 9 байр ахисан Исланд, 8 байр ахисан Литва улсууд шалгарсан байна.

Харин Иордан улс 10 байраар ухарсан муу үзүүлэлтээр тэргүүлжээ.

Авьяас чадвартай мэргэжилтнүүдийг татах чадвараар тэргүүлсэн 10 улс:

  1. Швейцар
  2. Дани
  3. Швед
  4. Австри
  5. Люксембург
  6. Норвеги
  7. Исланд
  8. Финланд
  9. Нидерланд
  10. Сингапур

Хамгийн муу чадвартай 10 улс:

  1. Монгол
  2. Венесуэль
  3. Бразил
  4. Мексик
  5. Энэтхэг
  6. Турк
  7. Словак
  8. Перу
  9. Румын
  10. Колумби

 

Эх сурвалж: imd.org