Амралтын өдрүүдээр нийслэл болон орон нутагт зургаан иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан хэргүүд бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт "Овог нэр тодорхойгүй 45 орчим насны хүн осгсон байдалтай ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирлээ" гэсэн мэдээллийг өнгөрсөн Баасан гарагийн 08:24 цагт хүлээн авчээ. Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдээд нас барсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүн шалгаад 43 настай М болохыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг, Орхон аймагт нэг, Налайх дүүрэгт нэг иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас баржээ.