Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

15 настай хүүхэд нэгийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ!

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Насанд хүрээгүй хүүхэд нэгийгээ хутгалсан хэрэг энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт "зүс таних хүүхдийг хутгалаад зугтлаа" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Ө-г олж тогтоосон байна.

Одоогоор гарандаа хутгалуулсан 15 настай Т гэгч нь биеийн байдал хэвийн байгаа ажээ. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд хувийн таарамжгүй харьцааны улмаас нэгийгээ хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Эцэг, эхчүүд та бүхэнд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.