Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн кино өдөрлөгийн үеэр “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс манай улсад зочилно

ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Америкийн кино өдөрлөг 2019 оны 12 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд iCinema кино театрт үнэ төлбөргүй болох гэж байна.

Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн чадваржуулах сургалт явуулахад оршино. 

“Америкийн кино өдөрлөг 2019”-ийн хүрээнд 10 кино бүтээлийг iCinema кино театрт 2019 оны 12-р сарын 13-16 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ба “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс (Cameron Yates) айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ.

Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч, кино зохиолч Жефф Стокуэлл (Jeff Stockwell) айлчилж 2019 оны 12-р сарын 12,13,16,17-нд Монголын кино уран бүтээлчдэд кино зохиол бичих 4 өдрийн төвлөрсөн мэргэжлийн сургалт явуулна. Сургалтад хамрагдах хүсэлтэй уран бүтээлчдийг 2019 оны 11-р сарын 18-наас 12-р сарын 5-ны дотор бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетийг Монголын кино урлагийн институт ба АНУ-ын ЭСЯ өөрсдийн цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр дамжуулан 11-р сарын 18-наас хүргэх болно. 

Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог.

Кино өдөрлөгий АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Жигжидсүрэнгийн нэрэмжит Монголын кино урлагийн институт хамтран “Америкийн кино өдөрлөг”–ийг “Монгол-Америкийн Залуучуудын Жил 2019”-ын хүрээнд залуучуудаа дэмжих сэдвийн дор зохион байгуулна.

Жич: Америкийн кино өдөрлөг (American Film Showcase or AFS) -ийн хүрээнд АНУ-ын орчин үед амжилттай яваа бие даасан уран бүтээлчдийн сүүлийн үеийн шилдэг 70 кино уран бүтээлийг АНУ-ын ЭСЯ тусгай эрхтэйгээр Монголд үзүүлэх боломжтой бөгөөд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар энэ холбоосоос мэдээлэл аваарай. https://mn.usembassy.gov/2019-afs/

Үзвэрийн цагийн хуваарийг iCinema театрын 7777-5566 болон АНУ-ын ЭСЯ 7007-6045 Монголын кино урлагийн институтын 9905-0750 утсаар мөн www.icinema.mn;  @USEmbMongolia; @MongolianFilmInstitute хаягаар 2019 оны 12-р сарын 1-нээс орж харна уу. 

 

 

Эх сурвалж: Монгол дахь АНУ-ын ЭСЯ