Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хомсдолд орсон Бангладеш улс нисэх онгоцоор сонгино зөөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Азийн орнуудад бөөрөнхий сонгино хоолны чухал амтлагч болдог. Энэтхэг улсад үер болж, ургацгүй болсон тул есдүгээр сарын сүүлээр сонгино экспортлохоо зогсоосон нь хөрш Бангладеш улсад том цохилт болжээ.

Нэг килограм сонгино тус улсад 30 така ($0.30) үнээр зарагддаг байсан бол хомсдол үүссэний дараа 260 такагаар зарагдах болсон байна.

Үүний улмаас Бангладеш даяар нийгмийн бухимдал үүссэн тул сөрөг хүчний нам засгийн газрыг буруутгаж, Даваа гарагт орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон юм. Бангладешийн засгийн газрын хэвлэлийн алба ард иргэдийн бухимдлыг намжаахын тулд ерөнхий сайд нь хүртэл сонгиногүй хоол зооглож байгааг өчигдөр мэдээлжээ.

Бас Мьянмар, Турк, Хятад, Египет улсуудаас худалдаж авсан сонгино нисэх онгоцоор ирж байгааг дуулгаж, тэвчээртэй байхыг уриалсан байна.

Бангладешийн төрийн өмчит худалдааны корпораци килограм нь 45 такагийн үнэтэй сонгиныг нийслэл Дака хотод зарж эхэлжээ. Засгийн газрын хөнгөлөлттэй үнэ бүхий сонгиныг олж авахаар хүмүүс олон цаг дараалалд зогсож байна.

 

Эх сурвалж: AFP