2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
15:00
S30
-10°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-17°
22:00
S31
-18°
23:00
S31
-19°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°

"Хөх тэнгэрийн хязгаарт" кино Германд болж буй ОУ-ын наадмын үеэр нээлтээ хийлээ

Б.Ану
2019 оны 11 сарын 18
iKon.MN

Ай Фай Продакшн, Номадиа пикчерс нар Японы Магнетайз инк продакшнтай хамтран бүтээсэн "Хөх тэнгэрийн хязгаарт" уран сайхны кино Дэлхийд эртнийхээрээ 7-д жагсдаг, 68 дахь жилдээ зохион байгуулагдаж буй International Film Festival Mannheim-Heidelberg нэр хүндтэй фестивалийн нээлтийн киногоор шалгарч олон улсад нээлтээ хийлээ.

Уг наадам нь зөвхөн анхны болон хоёр дахь киногоо найруулж буй орон орны шинэ авьяаслаг найруулагчдын бүтээлийг сонгодгоороо онцлогтой юм.

Мөн Германы Mannheim болон Heidelberg хотуудад зэрэг зохион байгуулагддаг бөгөөд 10 хоногийн турш Герман, АНУ, Хятад, Тайван, Латви, Иран, Япон гэх мэт олон улсын 50 уран бүтээлийг өрсөлдүүлж, "Newcomer award”, “Talent award” болон "Special Jury award” шагналын эздийг тодруулдаг байна.

"Хөх тэнгэрийн хязгаарт" киноны зохиолыг жүжигчин Б.Амарсайхан бичиж мөн гол дүрд нь Каннын фестивалиас "Шилдэг эрэгтэй дүр"-ийн шагналыг хамгийн анх Ази тивээс хүртсэн Японы алдарт жүжигчин Ягира Юуяа-ын хамт тоглосон байна.

Киноны зураг авалтын 80% нь Монголд, 20% нь Японд хийгдэж, пост-продакшн нь Франц улсад хийгджээ.

Уг бүтээл нь 2020 онд Япон болон Монголд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болох юм байна.

"Хөх тэнгэрийн хязгаарт" киноны 2 хотод болсон нээлтийн үзвэрийн билет дуусч, заал дүүрэн үзэгчидтэй байсан байна. Үзвэрийн дараах асуулт хариултын хэсэгт үзэгчид кинонд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсныг Монголоос тус фестивальд урилгаар оролцсон жүжигчин Б.Амарсайхан онцолсон юм.

x