Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдсэн хоёр хувь дээр Ерөнхийлөгч хориг тавина

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Чингис хаан" одон гардуулах ёслолын арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Нийгмийн даатгалтын шимтгэл нэмэх хуулийн төсөлд хориг тавих эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх давхар дээлтэй дөрвөн сайдын заалтад хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Зөвхөн дөрвөн сайдын асуудал дээр л хоригийн асуудал яригдана. Бусад заалтыг дэмжиж байгаа.

Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" гэв.