2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S30
-12°
11:00
S30
-10°
12:00
S30
-8°
13:00
S30
-6°
14:00
S30
-5°
15:00
S30
-5°
16:00
S26
-5°
17:00
S26
-6°

Дональд Трамп өрсөлдөгчөө Умард Солонгосын дайралтаас “хамгаалав”

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр улс төрийн гол өрсөлдөгчөө хамгаалсан нь ховор тохиолдол байв.

Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жо Байден 2020 оны АНУ­-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөж байгаа.

Тэрээр Трампын Умард Солонгосын дэглэмтэй үүсгээд байгаа найрсаг харилцааг хүчтэй шүүмжилдэг нэгэн. Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв хэвлэлд Жо Байденыг “үхтэл нь зодож баймаар галзуу нохой” хэмээн доромжилсон юм.

Харин өчигдөр Трамп твиттер хуудсандаа Байденыг өмгөөлсөн агуулгатай зүйл бичжээ.

Тэрээр Ким Жон Унд хандаж бичихдээ “Жо Байден нойрмог, лазан нэгэн боловч галзуу нохой лав биш. Үүнээс арай дээр амьтан байх” хэмээн тохуурхсан байна. Трамп дараа нь өөрийгөө Умард Солонгостой тохиролцож чадах цорын ганц хүн гэдгийг Ким Жон Унд сануулаад удахгүй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Одоо АНУ-ын конгресст Трампын эсрэг импичментийн үйл ажиллагаа эхлээд байгаа. Трамп өрсөлдөгч Жо Байден болон түүний хүүтэй холбоотой дуулианыг мөрдөн шалгуулахаар Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн гэж буруутгагдаж байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x