2020/07/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S29
11°
04:00
S29
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
17°
09:00
S32
19°
10:00
S32
20°
11:00
S32
22°
12:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Saudi Aramco компанийн үнэлгээ $2 их наядад хүрсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг

Саудын Арабын төрийн өмчит, газрын тосны Saudi Aramco компани IPO хийж, хувьцаагаа зарж эхлэх гэж байгаа билээ.

Дэлхийн хамгийн өндөр ашигтай байгууллагад тооцогддог тус компанийн зах зээлийн үнэлгээг $2 их наядад хүргэх зорилтыг Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман тогтоож байв.

Гэвч гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол төдийлөн өндөр байгаагүйгээс энэ зорилтдоо хүрч чадаагүй байна.

Saudi Aramco компани нийт хувьцааныхаа 1.5 хүртэл хувийг нэг бүрийг нь 30-аас 32 риалийн үнээр анхдагч зах зээлд зарах болсныг Ням гарагт зарлажээ. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээ $1.6-аас $1.7 их наяд хүрсэн гэсэн үг юм.

Саудын Арабын Tadawul хөрөнгийн бирж ирэх сарын эхээр хувьцааг арилжаалж эхлэх бөгөөд $24-$25.6 тэрбумын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байна. Энэ мөнгийг Саудын Арабын эдийн засгийн бүтцийг өөрчлөн шинэчлэхэд зарцуулах гэнэ.

Анх Саудын эрх баригчид тус компанийн хувьцааны 5 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, 2014 онд Хятадын Алибабагийн босгосон $25 тэрбумын дээд амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байсан юм.

Гэвч хэд хэдэн удаа хойшилсны эцэст бага хувийг Ойрх Дорнодын хөрөнгө оруулагчдад голчлон зориулж гаргах гэж байна. Олон улсын хэд хэдэн том хөрөнгө оруулагчид, банк, сангуудтай уулзахад Saudi Aramco-г сонирхох сонирхол төдийлөн өндөр байгаагүй нь үүнд нөлөөлсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Тус компани дэлхийн газрын тосны 13 орчим хувийг нийлүүлдэг том тоглогч мөн боловч геополитикийн нөхцөл байдал үйл ажиллагааг нь тасалдуулахаас хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа гэнэ.

Өнгөрсөн есдүгээр сард Aramco-гийн хоёр том байгууламж дроны халдлагад өртсөнөөс дэлхийн түүхий газрын тосны нийлүүлэлтийн 5 хувь тасалдаж байсан юм.

Энэ санхүүгийн жилийн эхний зургаан сарын байдлаар Saudi Aramco-гийн цэвэр ашиг $68.2 тэрбумд хүрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x