Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НДШ нэмэхийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүүдийн цуглаан болно

ikon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN

Сангийн яамны гадна талбайд

10:00 цагт Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүүд цуглаан зохион байгуулна. 

Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд

11:00 цагт Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 10 сарын статистик мэдээллийг танилцуулна.

Лавай худалдааны төвд

11:00 цагт ХХААХҮЯ, “АДРA” ТББ-тай хамтран зохион байгуулж буй хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилах, дундын зуучлагчгүйгээр ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд нийлүүлэх зорилготой "Хөдөө аж ахуйн хоршоо-2019” үзэсгэлэн худалдааны нээлт болно. 

MN мэдээллийн төвд

11:00 цагт Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос "Судалгааны их сургууль механик нэгдэл биш" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Сүхбаатарын талбайд

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.