2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
21:00
S29
-12°
22:00
S29
-13°
23:00
S29
-13°
00:00
S20
-13°

Японы шинэ эзэн хаан өнөө шөнө Нарны эх дагинатай хамт зоог барьж хононо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN

Өнөөдөр орой Япон улсын шинэ эзэн хаан Нарухито хаан сэнтийд залрах ёслолынхоо хамгийн сүүлчийн зан үйлийг хийх гэж байна.

“Дайжосай” нэртэй энэхүү уламжлалт зан үйлийн хүрээнд эзэн хаан өөрийн шууд өвөг дээдэс гэгддэг Аматерасу нарны эх дагинатай хамт нэг шөнийг өнгөрөөх юм.

Хаан сэнтийд залрах дараалсан олон зан үйлүүдийн дотроос хамгийн шашинлаг, домгийн шинжтэй нь “Дайжосай” ажээ.

Киото дахь Япон судлалын олон улсын төвийн профессор Жон Брин уг зан үйлийг “үндсэндээ Нарны эх дагина, Эзэн хаан хоёрын оролцсон хүндэтгэлийн зоог юм. Үүнд оролцсоныхоо дараа эзэн хаан жинхэнэ хаан хүн болж хувирдаг гэлцдэг” хэмээн тайлбарласан юм.

Нарухито өнөөдөр орой 7:00 цагт цагаан өнгийн хувцас өмсөж, бамбараар гэрэлтүүлсэн сүмд ганцаар орох гэнэ. Өөр ямар ч хүн орох эрхгүй энэ сүмд эзэн хаан 32 таваг идээний дээжийг Нарны бурханд өргөж, улс орныхоо сайн сайхны төлөө залбирах ажээ.

Эзэн хаан, Нарны эх дагинатай будаа хувааж зооглох бэлгэдлийн ёсыг үйлдсэний дараа 2.5 цаг үргэлжилсэн ёслол дуусах юм. Дээрх үйлийг өөр нэг сүмд орж дахин давтаад шөнийн 3:00 цагийн орчимд Дайжосай ёслол дуусах ажээ.

Дайжосай нь 1,000 гаруй жилийн өмнө бий болсон ч өнөөдрийн хэлбэрээ 1800-аад оны сүүлээр олсон гэдэг. Японд уг зан үйлийг эсэргүүцдэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд милитаризмийн үзэл санааг сурталчилж, мухар сүсгийн зан үйлд төсвийн мөнгийг зарсан, төр шашин хоёр тусдаа байх үндсэн хуулийн заалтыг зөрчсөн зэрэг үндэслэлээр шүүхэд хандаад байгаа ажээ.

Японы засгийн газар шинэ хааны сэнтийд залах ёслолыг нийтдээ 2.7 тэрбум иенээр ($25 сая) санхүүжүүлж байгаа. Гэхдээ эсэргүүцдэг хүмүүсийн тоо өмнөхөөсөө буурч байгаа гэнэ. 1990 онд өмнөх эзэн хаан Акихитогийн сэнтийд залрах ёслолын үеэр 1,700 орчим хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж байжээ. Харин энэ удаа 318 хүн болж буурсан байна.

“Бид нааштай үр дүн хүлээхгүй байгаа. Гэхдээ төр, шашин холилдох нь буруу гэдгийг батлан харуулахын тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж эсэргүүцлийн хөдөлгөөнийг ахалж байгаа 60 настай Койчи Шин ярьж байна.

Эзэн хаан Нарухитогийн дүү, ханхүү Акишино ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр биш, эзэн хааны хувийн сангаас гаргаж, бага хүрээнд зохион байгуулдаг болох ёстой гэж хэлсэн нь эсэргүүцэгчдийн талархлыг хүлээж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x