2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
12:00
S26
-10°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
21:00
S29
-12°
22:00
S29
-13°
23:00
S29
-13°

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдаанаар АН-аас тавьж буй Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэсэн гурван саналыг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах эсэхийг хэлэлцлээ.

Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн аль аль нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох саналыг дэмжсэн. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулдаг болох саналыг дэмжихээр санал нэгдсэнээ МАН-ын дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэж байсан билээ. 

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахын тухайд сайн, муу талын аль аль нь яригддаг. Гэхдээ энэ удаад сайн, мууг онцлохоос илүүтэй сонгуулийн тогтолцооны тухай заалтыг Үндсэн хуулиндаа тусгаж, хөдлөшгүй болгож байгаа нь ололт гэдэг дээр зөвхөн АН-ынхан төдийгүй хуульчид ч санал нэгдээд буй. Харин жагсаалтад хэдэн гишүүн байх, ямар босго тогтоох зэргийг Сонгуулийн тухай хуулиар дараа нь зохицуулж болно гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж буй хуульчид хэлж байгаа.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах эсэхийг хэлэлцэхдээ намыг бус хувь хүний нэрийг дугуйлах хувилбараар асуудлыг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, намаас нэр дэвшигчдийн жагсаалт гаргахдаа эрэмбэ тогтоодог байсан. Хувь тэнцүүлсэн тогтолцооны дагуу жагсаалтын эхэнд бичигдсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болоход хамгийн ойр байдаг байсан. 

Харин намыг бус хувь хүнийг дугуйлснаар жагсаалтын эхэнд нэр нь бичигдсэн ч бусдаасаа илүү санал авч чадахгүй бол тухайн нэр дэвшигч сонгогдож чадахгүй нь. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн жагсаалтыг нам нь бус сонгогчид гаргана гэсэн үг. Ийнхүү АН-ын гурван саналын хоёрыг нь дараагийн хэлэлцүүлгээр оруулахыг байнгын хороо дэмжив.

Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох заалт байнгын хорооны гишүүдийн 2/3-ын саналыг авч чадсангүй. Энэ санал байнгын хорооны босго даваагүй учир өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхгүй нь. 

Эрх баригчид энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь эцэслэн батлахаар шамдаж буйгаа илэрхийлсэн. Тиймээс өнөөдөр, маргааш хуралдах УИХ-ын чуулган Үндсэн хуулийг өөрчлөлтийг батлах хариуцлагын өмнө ирээд байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд ажлын хэсэг, байнгын хороодоор сөрөг хүчний гурван саналыг л хэлэлцсээр ирсэн. Тиймээс ч чуулганы хуралдаанаар хуулийн төслийн найруулга, хууль хоорондын зөрчлийг хэлэлцэхээс илүүтэй дээрх хоёр саналыг нэмж тусгах асуудлыг хэлэлцэнэ. 

АН-ынхан өөрсдийнх нь тавьсан гурван саналын аль нэгийг Үндсэн хуульд оруулахыг дэмжихгүй бол зөвшилцлийн ажлын хэсгээс гарна хэмээн “айлгасаар” буй. Гэвч Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнчлэн дор хаяж ирээдүйн 30 жилийг харж, боловсруулсан саналуудаа олонхоор дэмжүүлэх, цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах түүхэн хариуцлагын өмнө ирснээ АН-ынхан ухамсарлаж, хариуцлагатай хандах цаг болоод байна.  

x