2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
21:00
S29
-12°
22:00
S29
-13°
23:00
S29
-13°
00:00
S20
-13°

Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN

Өвөр Монголын хоёр иргэн тарваган тахал тусаж, Бээжингийн эмнэлэгт эмчлүүлж байгааг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын нэг гэр бүлийн хос тарваганы түүхий бөөрийг эмчилгээний зориулалтаар идсэний улмаас ийм өвчин тусаж, амиа алдаж байв.

Амьтнаас хүнд бактераар халдварладаг тарваган тахал нь гурван хэлбэртэй байдгаас уушгийг өвчлүүлдэг хамгийн аюултай хэлбэр (pneumonic plague) нь илэрснийг Шиньхуа агентлаг мэдээлжээ.

Ийм хэлбэрийн тахал нь эмчлүүлэхгүй бол гарцаагүй үхэлд хүргэдэг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) баталсан байна.

Тарваган тахал дундад зуунд Европ тивд дэлгэрэхдээ 50 сая орчим хүний амийг хөнөөсөн бөгөөд түүхэнд “Хар үхэл” гэж нэрлэгдэж байв. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн эмчлэх арга боловсруулж, антибиотик бий болгосон ч зөвхөн эрт илэрсэн үед үр дүнтэй байдаг гэнэ.

2010-2015 оны хооронд дэлхий даяар тарваган тахлын 3,248 тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн их тархалттай орнуудад Конгын Ардчилсан БНУ, Мадагаскар, Перу багтжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд 50,000 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа тарваган тахлыг ДЭМБ дахин сэргэж байгаа халдварт өвчний ангилалд оруулсан байна.

 

Эх сурвалж: CNN

 

x