БНХАУ-ын Ханжоу хотноо анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын эрэн хайх, аврах багийн “Цэнхэр дөл” галын спортын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид амжилттай оролцоод иржээ.
Энэ сарын 5-11-ний өдрүүд зохион байгуулагдсан тус тэмцээнд НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 10 алба хаагч оролцсон юм. Тэмцээнд 15 орны 200 орчим алба хаагчид оролцож, 9 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
Мөн тэмцээний үеэр зохион байгуулагдсан 15 орны алба хаагчидтай туршлага солилцох хамтарсан үзүүлэх сургуулийн нурангиас аврах ажиллагааны багт ажиллаж, хаалтын ажиллагааны нэгдсэн үзүүлэх сургалтыг гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн алба хаагчид Ханжоу хотын Шаошио дүүргийн Аврах, гал унтраах ангийн үйл ажиллагаа болон аврах багаж хэрэгсэл автомашин техник хэрэгсэлтэй танилцаж, туршлага судалжээ.