Их Британийн Mister Auto байгууллага жил бүр жолоо барихад хамгийн сайн, хамгийн муу хотуудыг судалгаагаар шалгаруулдаг байна.
Энэ оны “The 2019 Driving Cities Index” тайланд өгүүлснээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот судалгаанд хамрагдсан дэлхийн 100 хотоос сүүлээсээ хоёр дугаарт жагсжээ.
Улаанбаатарын ард орсон ганц хот нь Энэтхэгийн Мумбай байна.
Хотуудыг үнэлэхдээ нэг хүнд оногдох автомашины тоо, түгжрэл, замын чанар, дундаж хурд, машины насжилт, нийтийн тээврийн чанар, ослын тоо, зам дээр гардаг гэмт хэрэг, шатахуун болон зогсоолын үнэ өртөг, автомашины татвар зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан гэнэ.
Ингээд жолооч нарт хамгийн ээлгүй 10 хотод
Жолооч нарт хамгийн ээлтэй 10 хотод