Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар өнгөрсөн шөнө түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчил илэрчээ.

Түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

Илэрсэн зөрчлүүдийг дурдвал:

  1. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс байсан
  2. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсан
  3. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсныг тус тус илрүүлжээ.

Цаг агаар хүйтэрч байгаа боловч иргэдийг агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.

Хотын даргын захирамж: