Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орноо агшихаас хамгаалаарай!

ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн сар сошиал медиа сувгуудаар Монгол орны бэлчээр нутгаа хамгаалахыг уриалсан агуулга бүхий контентуудыг уншигч та харсан байх. Энэ аяны нэр нь “Агшиж буй Монгол”. Монгол улс нүүдлийн мал аж ахуйтай дэлхийн цөөхөн улсын нэг. Түүгээрээ бас нүүдэлчин амьдралын хэв маягаараа дэлхийд танигдсан. Бас бусдаас ялгардаг айдентити нь тэр. Нүүдлийн мал аж ахуйн амин сүнс бол бэлчээр. Бэлчээргүй бол Монголчууд биднийг үеийн үед тэжээж, хувцаслаж ирсэн таван хошуу мал үгүй. Малчин үгүй. Монгол үгүй. Гэтэл Монголын бэлчээрийн 65% нь доройтоод байгаа бөгөөд хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй, энэ байдлаараа үргэлжилбэл, энэ 65%-н 10% нь дахиж эргэж хэзээ ч нөхөн төлжиж, сэргэхгүйгээр элсэн цөл болж хувирна. Ашиг шимгүй газрын хэмжээ томрох нь газар нутгаа алдсанаас ялгаа юун гэсэн санаагаар аянаа ийнхүү нэрийдэж.

Тиймээс, бэлчээр ашиглалтыг хууль эрхзүйн орчинтой болгохын тулд олон нийтийн саналыг цуглуулж, түүгээрээ бодлого боловсруулагч нарийн анхаарлыг татах “Агшиж буй Монгол” аянд дараах хүмүүс нэгдэж, сэтгэгдлээ ярьжээ.

Уншигч та ч гэсэн Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээр нутгийг аврахын тулд бэлчээр ашиглалтыг хууль эрхзүйн орчинтой болгохыг хүсч байгаа бол www.greenmongolia.mn цахим хуудас руу орж, эсвэл 130016 тусгай дугаарт “1”  гэсэн тоог илгээж (сүлжээндээ мессеж бичих тарифаар) саналаа өгөөрэй.