Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Солонгос улстай ялтан шилжүүлж байсан тохиолдол бараг байхгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдон БНСУ-д саатуулагдаад буй. Түүнд арваннэгдүгээр сарын 6-15-ныг хүртэл хилийн хориг тавьсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн. 

Д.Одбаярт ямар нэгэн ял шийтгэл оноох асуудал одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ манай улс БНСУ-ын хооронд Эрх зүйн туслалцааны гэрээ, Ялтан шилжүүлэх гэрээ, Гэмт этгээд шилжүүлэх гэрээ зэрэг хоёр талт эрх зүйн гэрээнүүд байдаг аж. 

Дээрх гэрээнүүдийн дагуу ялтан солилцсон асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. 

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт ямар нэгэн ял шийтгэл оногдуулбал Ялтан солилцох болон Гэмт этгээд шилжүүлэх гэрээний дагуу солилцоо хийх боломж бий юу?

-Ял аваагүй байхад нь тэгнэ ингэнэ гэж хэлж мэдэхгүй байна. 

-БНСУ-д ял эдэлж байсан хүмүүсийг Ялтан солилцооны гэрээгээр авчирсан тохиолдол бий юу? 

-Ер нь ховор. Солонгос улстай ялтан шилжүүлсэн асуудал бараг байхгүй. 

Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хятадад байдаг. Ялтан солилцооны гэрээгээр өнгөрсөн хугацаанд манайх нийтдээ 10-аад хүн л авсан. Голдуу хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс байдаг. Айлын тал ялтан шилжүүлэхдээ их хойрго. Яагаад гэвэл манайд ирэхээрээ хугацанаас өмнө суллагдчихаад байна гэж үздэг. Ийм шалтгааны улмаас ялтан солилцох асуудалд гадны улсууд тун хойрго ханддаг болсон.