2020/07/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
13:00
S30
22°
14:00
S40
22°
15:00
S40
21°
16:00
S40
20°
17:00
S40
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махатма Гандийн гудамжийг Нийслэл их хүрээний өргөн чөлөөтэй холбосон зам тавих асуудлыг судлахаар болов

ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд төлөөлөгчдийн саналаар ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргав.

Хан-Уул дүүргийн XV хорооны 130 дугаар сургуулийн шинэ барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнд саад учраад буй аж.

Тухайн орчны цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчид, багш ажилтнууд, эцэг эхчүүд явган хүний замгүйн улмаас осолд өртөх эрсдэл үүссэн аж. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа тус хорооны 218 дугаар цэцэрлэгийн зүүн талаар Махатма Гандигийн гудамжнаас Нийслэл их хүрээний өргөн чөлөөтэй холбосон авто зам шинээр тавих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргасан юм.

Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах чиглэлээр урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Төлөөлөгч Т.Батцогт нь 2017 оноос хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулан, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамтран тодорхой ажлууд хийсэн байдаг. Иймд дээрх ажлын хэсгийг байгуулах хүсэлт ирүүлсэн. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд, ажлын хэсэг байгуулах тогтоол гаргав.

Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдааныг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт, ээлжит бус VIII хуралдааныг арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар товлов.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x