Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ыг тараах ард түмний штабаас 48 цагийн дотор УИХ-ыг тараах, тулган шаардах бичиг өгнө

ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN

Нээлттэй нийгэм форумд

08:00 цагт “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт болно.

Хангарди ордонд

10:00 цагт “Буяны зан үйл ба тулгамдсан асуудал” хурал болно.

Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд

10:00 цагт “Пипл Ин Нийд” ТББ-аас хэрэгжүүлж буй Амьсгалах Эрх төслийн хүрээнд тус сургуулийн сурагчдыг “Амны хаалтаа зүүж хэвшицгээе” сургалтад хамруулна. 

Нээлттэй нийгэм форумын байранд

10:00 цагт төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажлыг үнэлэх аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.

 “Mонгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт иргэн Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдлагууд иргэдийн өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун хаалган дээр

11:40 цагт УИХ-ыг тараах, ард түмний штабаас 48 цагийн дотор УИХ-ыг тараах тулган шаардах бичиг өгнө.

 Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

14:00 цагт “Монгол-Солонгосын нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагнал гардуулна.

Туушин зочид буудалд

08:30 цагт Эрсдлийн удирдлагын форум болно.