Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн тэрбумтан Африкт дан цагаан арьстнуудтай хамт зураг авхуулсандаа уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Британийн тэрбумтан, Virgin группийн тэргүүн Ричард Брэнсон саяхан Өмнөд Африкийн БНУ-д бизнесийн хөгжлийг дэмжих төвөө нээсэн юм.

Тэрбээр Даваа гарагт уг арга хэмжээний үеэр авахуулсан гэрэл зургийг твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Орон нутгийн найман бизнесмэнтэй хамт авахуулсан зургийн тайлбарт “Бид Өмнөд Африкийн бизнесийн зүрх нь болохыг зорьж байна” гэж тэрбумтан бичжээ.

 

Гэтэл хүн амынх нь 80 хувь хар арьстнаас бүрддэг Өмнөд Африкийн иргэд Брэнсоны зургийг сошиал сүлжээнд шүүмжилж эхэлсэн байна.

Тус улсад 25 жилийн өмнө арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэм унасан ч өнөөдрийг хүртэл хар арьстнууд эдийн засгийн хувьд сул дорой хэвээр байгаа.

Сошиал сүлжээнд “Өмнөд Африкийн хаанаас ийм олон цагаан арьстан олдов оо?”, “Ядаж ганц хар арьст бизнесмэн багтсан бол зүгээр байж” гэх зэргээр шүүмжилцгээжээ.

Өчигдөр Брэнсон твиттер хуудсандаа дээрх шүүмжлэлд хариу бичиж, мэдрэмжгүй зүйл хийсэндээ уучлал гуйсан байна. “The Branson Centre of Entrepreneurship бол Өмнөд Африкийн бүх иргэдэд зориулагдсан юм. Гэвч өчигдрийн миний зургийн сонголт арьс өнгөний тал дээр үнэхээр дутагдалтай болжээ. Тиймээс уучлал гуйж байна” гэж Брэнсон мэдэгджээ.

Тэрбээр өмнөх гэрэл зурагтай нийтлэлээ твиттер хуудаснаасаа устгасан байна.

 

Эх сурвалж: AFP