Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д амин дэмээ хүнсээр авах нь хамгийн органик

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 12
Сурталчилгаа
00:00 00:00
Д амин дэмээ хүнсээр авах нь хамгийн органик
Sara, ikon.mn - text to speech

Монголд Д амин дэмийн дутагдалгүй хүн нүдний гэм болсон гэхэд болно. Шалтгаан нь ерөөсөө тодорхой. Өөрөөр хэлбэл, энэ нь бүс нутгийн онцлог болон хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах Д амин дэм хангалттай байдаггүйтэй холбоотой юм. Гэвч хүний биед Д амин дэм дутагдах нь 200 гаруй өвчний шалтгаан болдог.

Тэр дундаа хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгддэгийг эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаа харуулна. Өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд Д амин дэмийн дутагдалд орох эрсдэл их байдаг. Ходоод, гэдсэн дэх кальцийг шингээж авахын тулд бөөрөөр дамжин гадагшлагдах кальцийг сэргээхийн тулд бидэнд Д аминдэм хэрэгтэй. Насанд хүрэгчдэд Д аминдэмийн дутагдал нь ясны сийрэгжилт (ясыг зөөлрүүлэх) түүний шинж тэмдгүүд илэрдэг. Д аминдэм нь кальцийг зохицуулах, цусан дахь фосфорын түвшинг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрүүл ясыг хадгалахад нэн чухал хүчин зүйл болдог. Хүүхдэд Д аминдэмийн дутагдал нь рахит, ясыг зөөлрүүлснээс хүнд хэлбэрийн нум хэлбэртэй өвчин үүсгэдэг.

Д аминдэмийн дутагдлын шинж тэмдгүүд нь дараах байдлаар илэрнэ.

  • Өвчлөмтгий болж, халдвар авах магадлал нэмэгдэнэ.
  •  Ядаргаанд орох
  • Нуруу өвдөх
  • Сэтгэлийн хямдралд орох
  • Шарх эдгэрэлт удааширдаг.
  • Үс унах.
  • Булчингийн өвдөлт.

Тэгвэл Д амин дэмээ хэрхэн авах вэ. Хариулт нь ч энгийн. Уг нь бол Д амин дэмийг нарнаас авахыг зөвлөдөг. Гэвч өмнө дурдсанчлан Монгол Улс уур амьсгалын хувьд нарнаас Д амин дэм авах боломжгүй.  Тиймээс Монголчууд хоол хүнсээрээ дамжуулан Д амин дэмээ нөхөх хэрэгтэй. Д амин дэм хамгийн их агуулдаг хүнс бол  яргай, туна болон сардин загас, сүү, жүржийн шүүс, өндөгний шар, чедар бяслаг зэрэг юм.

Мөн Д амин дэмээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Өдийг хүртэл Монголын хэрэглэгчдэд зориулагдсан Д амин дэмээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн байгаагүй билээ.

Тэгвэл “АПУ Дэйри” ХХК нь 2016 онд хамгийн анх Сайн Д амин дэмтэй сүүг зах зээлд танилцуулсан бөгөөд 2019 онд Сайн Д амин дэмтэй  сүүгээ шинэчлэж, Монгол хүний өдрийн хэрэгцээг 100 хувь хангах Д амин дэмтэй болгон худалдаанд гаргаад байна.  Энэ нь монголчуудыг өдрийн хэрэгцээний Д амин дэмээ шууд нэг дор авах боломжоор хангаж байна.

 

Д амин дэм авах тун нь насны хязгаараас шалтгаалан өөр байдаг. Тэрхүү тундаа тааруулан өдөр тутам Д амин дэм хэрэглэх нь хүн төрөлхтний  эрүүл амьдрах үндэс болно. Тиймээс Д амин дэмийн зөвшөөрөгдсөн хэмжээ ямар байх ёстой талаарх мэдээллийг хүргэе.

Нярай 0 - 6 сартай хүүхэд

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун 400): 10 микрограмм

Нярай 6 - 12 сартай хүүхэд

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун: 400): 10 микрограмм

1 - 3 настай хүүхэд

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун: 600):  15 микрограмм

4 - 8 настай хүүхэд

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун: 600): 15 микрограмм

9 - 70 настай хүн

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун: 600): 15 микрограмм

70-аас дээш насныхан

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун 800:): 20 микрограмм

14 - 50 насны, жирэмсэн болон хөхүүл эхчүүд

  • Зөвшөөрөгдсөн өдрийн тун (Өдөрт: авах ёстой тун: 600): 15 микрограмм

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.