Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаев Орос, Украины ерөнхийлөгч нарыг уулзуулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр Астана Клубын жил тутмын уулзалтад оролцохдоо Орос, Украин улсуудын ерөнхийлөгч нарыг зуучилж уулзуулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Назарбаевын саналыг Украины ерөнхийлөгч Зеленский хүлээж аваад байгаа гэнэ.

“Зеленский ганцаарчилсан уулзалтыг зөвшөөрсөн. Би энэ тухай Оросын ерөнхийлөгчид мэдэгдээд хариу хүлээж байна. Тэдний уулзалтыг гуравдагч улсын газар нутагт зохион байгуулах хэрэгтэй бол би Казахстаныг санал болгоно” гэж Назарбаев ярьсан тухай тус улсын ТэнгриНьюс агентлаг мэдээлжээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Назарбаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна. Талууд олон сэдвээр санал солилцсоны дотор Украины асуудал багтсан гэнэ.

Назарбаев аравдугаар сарын сүүлээр Японы нийслэл Токиод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС