Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн ямар байгууллагуудын машин хүүхэд зөөв?

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран энэ сарын 11-ний өглөөний 07:00-09:00 цагийн хооронд нийслэлийн таван сургуулийн орчимд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад "Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран "Орчлон" олон улсын сургууль, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль, Нэгдүгээр дунд сургууль болон British school, American school сургуулийн орчимд таван баг болж, төлөвлөгөөт бус шалгалт хийсэн юм.

Шалгалтаар төрийн албаны 28 машиныг хувийн зориулалтаар ашиглаж, хүүхдээ зөөсөн зөрчил илэрсэн. 

Зөрчлүүдийг нэрлэвэл, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр 16, "Орчлон" сургууль 5, Нэгдүгээр дунд сургууль дээр 5, "British school"-д 1, "American school"-д нэг байв.

Эдгээр нь төрийн албаны автомашин болох нь машины гэрчилгээгээр тогтоогдсон" гэлээ.

ТАЗ-аас өгсөн Зөрчлийн мэдээлэл:

Орчлон сургууль:

Д/д

Автомашины улсын дугаар

Автомашины марк

Эзэмшигч төрийн байгууллага

1

00-73 УНҮ

Ланд 200

Нийтийн аж ахуйг удирдах газар 

2

01-43 УБЗ

Ниссан Теана

Авто тээврийн үндэсний төв

3

23-02 УБЗ

Соната-7

Монголын төмөр зөм ТӨХК

4

00-34 УБЗ

Соната-Эл пи

Засгийн газрын автобааз

5

60-40 УНҮ

Ланд 200

Тариалан эрхлэлтийг дэмжих сан

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль:

Д/д

Автомашины улсын дугаар

Автомашины

марк

Эзэмшигч төрийн байгууллага

1

07-82 УНҮ

Ниссан LE

Тагнуулын ерөнхий газар

2

01-19 УБЗ

Ланд крүйзер

Засгийн газрын автобааз

3

01-00 УБЗ

Ланд крүйзер

ЦЕГ

4

06-33 УБҮ

Соната-7

Тагнуулын ерөнхий газрынавтобааз

5

80-04 УНЗ

Приус 30

ЦЕГ-ын автобааз

6

09-58 УНО

Камри

Засгийн газрын автобааз

7

02-83 УБҮ

Киа Оптима

Иргэний нисэхийн ерөнхий газар

8

01-94 УБҮ

Киа Оптима

Авлигатай тэмцэх газар

9

56-33 УНО

Мазда

Эрдэнэс таван толгой

10

06-71 УБҮ

Хьюндай

Улсын ерөнхий прокурорын газар

11

06-15 УНҮ

Соната-7

Нийслэлийн төр захиргааны автобааз

12

37-11 УБӨ

Киа

УБТЗ авто тээврийн үйлчилгээ

13

08-87 УБҮ

Ниссан Теана

Улсын ерөнхий прокурорын газар

14

77-66 УБҮ

Элентра

Иргэний нисэхийн ерөнхий газар

15

05-36 УНҮ

Соната-7

ЦЕГ-ын автобааз

16

02-45 УБЗ

Ланд крүйзер

Улаанбаатар төмөр зам

Нийслэлийн Нэгдүгээр дунд сургууль:

 Д/д

Автомашины улсын дугаар

Автомашины марк

Эзэмшигч төрийн байгууллага

1

05-63 УНҮ

Соната-7

Нийтийн аж ахуйг удирдах газар 

2

06-60 УБҮ

Соната-7

Засгийн газрын автобааз

3

02-35 УБЗ

Киа Оптима

Улаанбаатар төмөр зөм

4

06-63 УБҮ

Соната-7

Цагдаагийн ерөнхий газар

5

65-68 УБЧ

Хьюндай аксент

Улаанбаатар хотын цагдаагийн газар

British school

Д/д Автомашины улсын дугаар Автомашины марк Эзэмшигч төрийн байгууллага
1 05-73 УНҮ Соната-7 Гаалийн ерөнхий газар

American school

Д/д Автомашины улсын дугаар Автомашины марк Эзэмшигч төрийн байгууллага
1 44-21 УНҮ Соната-8 Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Албан хаагчдад сануулга өгнө

Гэрэл зургийг Mpa.mn

Эдгээр зөрчилд ямар хариуцлага хүлээлгэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газар хамтран шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө" гэсэн тайлбарыг өгөөд байна.

Төрийн байгууллагын машиныг хувийн зорилгоор ашиглаж буй мэдээллийг 24 цагаар хүлээн авна