Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Танилц, “STEAM” хөтөлбөрт суурилсан “Орчлон” ахлах сургууль

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 12
Сурталчилгаа
00:00 00:00
Танилц, “STEAM” хөтөлбөрт суурилсан “Орчлон” ахлах сургууль
Sara, ikon.mn - text to speech

"Орчлон” сургууль, цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага 20 жилийн ойн босгон дээрээ “STEAM” (байгалийн ухаан, технологи, инженеринг, урлаг-гоо зүй, математик) хөтөлбөрт суурилсан ахлах сургуулиа ашиглалтад оруулж, өнөөдөр мөнгөн хонхоо цохиж сурагчдаа хүлээн авлаа.

Тус сургуульд шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, зүрх сэтгэлийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүд Кембрижийн хөтөлбөртэй уялдан явагдах юм.

Гэрэл зургийг www.mpa.mn

Ахлах сургуулийн нээлтийн үеэр
"Орчлон” сургууль, цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллагын ерөнхий захирал Д.Батмөнх

 

“STEAM сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг бүрдүүлж боловсрол олгосноор өөртөө итгэлтэй, хариуцлагатай, шинийг эрэлхийлэгч, бүтээлч, оролцоотой иргэнийг төлөвшүүлнэ” гэдгийг онцолсон юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тус сургуулийн хамт олон Шанхай, Хонгконг, Бээжинд байрлалтай дэлхийн топ, олон улсын арав орчим сургуульд гурван удаагийн туршлага судлах аялал зохион байгуулжээ. Мөн орчин үеийн боловсролын чиг хандлагад бүрэн нийцсэн тоног төхөөрөмж, анги танхимын шийдэл бүхий сургалтын орчинг бүрдүүлэхээс гадна Олон Улсын боловсролын чанарын удирдлагын тогтолцооны ISO 21001:2018 стандартын сургалтанд менежментийн багаа хамруулж аудитын эрх авсан байна.

Нээлтийн үеэр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Мэдээлэлд суурилсан, өндөр технологийн энэ нийгэмд амжилт олохын тулд хүүхэд залууст STEAM-ын чиглэлээр мэдлэг оюун, ур чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Онол, практикийг хослуулан математик, инженерчлэлийн цогц чадамжийг урлагийн сэтгэлгээтэй хамт олгодог STEAM хөтөлбөртэй Орчлон ахлах сургууль нь Монгол Улсын боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болж байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.