2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
16:00
S32
-12°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-18°
22:00
S31
-19°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°

Венесуэлийн эдийн засаг 2020 оноос сэргэж эхлэхийг Мадуро амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро 2020 оноос тус улсын эдийн засагт өсөлт ажиглагдаж эхлэхийг амлажээ.

Үндэсний телевизийн сувгаар хэлсэн үгэндээ Мадуро “2020 он Венесуэлийн хувьд эдийн засгийн өсөлтийн жил болохыг бүх тоо баримт батлан харуулж байна” гэж мэдэгдсэн юм.

Сүүлийн жилүүдэд Венесуэльд нийгэм эдийн засгийн гүн хямрал нүүрлэж, хэт инфляц, үндэсний валютын ханшийн уналт үргэлжилж байгаа.

Олон Улсын Валютын Сан энэ оны сүүлээр Венесуэльд инфляц 10 сая хувьд хүрнэ гэж тооцоолсон байдаг.

Эдийн засгийн хүндрэлээс зугтсан дөрвөн сая орчим хүн Венесуэлиэс дүрвээд байгааг НҮБ-ын тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: ТАСС

 

x