Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Есөн жилийн өмнө далайд хаясан лонхтой захианаас хариу иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2010 онд АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч 10 настай хүү Атлантын далайн усанд лонхтой захиа хаяж байжээ.

Тэрээр бичсэн захиандаа өөрийгөө товч танилцуулаад буцах хаягийг бичиж, хүлээж авсан хүнээс хариу бичихийг хүссэн байна.

Харин өнөөдөр 19 настай оюутан Макс Вреденбург олон жилийн өмнө бичээд мартсан захианыхаа хариуг авсан тухай мэдээлжээ. Захианы хариу Атлантын далайн нөгөө эргээс буюу Франц улсаас ирсэн байна. Францын өмнөд нутагт оршин суудаг хүн аравдугаар сарын 10-ны өдөр лонхтой захиаг эргээс олоод хариуг нь бичжээ.

 
Есөн жилийн өмнөх ба өнөөдрийн Вреденбург

Францаас ирсэн захианд “Биднийг тусгаарлаж буй 6,000 км зайг туулахад лонх 9 жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд чи өсөж том болоод 19 нас хүрсэн байх ёстой” гэж бичсэн байна. 

Хүүхэд насандаа бичсэн захианаас нь хариу ирсэнд гайхсан Вреденбург “Ийм сонин зүйл миний үлдсэн амьдралд дахиж тохиолдохгүй байх” гэж хэвлэлд ярьжээ.

Тэрээр захианы хариуг удахгүй илгээхээр бэлдэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN